

Эвт шүр ХХК
Ресторан
Эвт шүр ХХК нь 2024 оны 04 дүгээр сард үүсгэн байгуулагдсан. БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО: Ажилтан бүрийнхээ амар тайван, таатай орчинг бүрдүүлж, хамт олондоо эерэг соёлыг хэвшүүлж, ямагт найдвартай, хариуцлагатай, шуурхай, ажил хэрэгчээр харилцагчийн сэтгэлд хүрч ажиллах. БИДНИЙ АЛСЫН ХАРАА: Шинэлэг, шилдэг үйлчилгээгээрээ зах зээлд танигдсан нэр хүндтэй байгууллага болно. Анх 2022 оны 5 сарын 15-нд GS Coffee Shop нэртэйгээр 3 жилийн өмнө Баянхонгор аймагт 5 дахь кофе шоп болон үйл ажиллагаагаа эхэлсэн. Кофены соёлыг түгээх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилготой. Мөн бид: Номын эвент Өглөөний уулзалтууд Зургийн дугуйлан Канавас зургийн эвент Хурал, сургалтын үйлчилгээ зэрэг олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй ажиллаж байсан. 2022 онд үүсгэн байгуулсан GS coffee shop –оос өргөжүүлэн 2025 оны 12.01-ний өдрөөс эхлэн ресторанаар ажиллаж эхэлж байна. Тус ресторан нь солонгос улсын хэв маягийг шингээсэн орчин, амттай хоол, үйлчилгээний соёлыг орон нутагт түгээх зорилготой. Манай компанийн 2 дахь чиглэлийн үйл ажиллагаа бол 2023 оны 11 сарын 27-нд нээгдсэн Goldensun fitness клуб. Орон нутгийн иргэдийг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалах зорилготой. Тогтмол бэлтгэл, зөв дадал хэвшил, зөв амьдралын хэв маягийг түгээн сурталчлахын төлөө ажиллаж байна. Мөн GS Дартсын Клубийг үүсгэн байгуулсан. Дартсын спортыг орон нутагтаа хөгжүүлэх зорилготой. Одоог хүртэл: 200 гаруй тэмцээн зохион байгуулж Гишүүдийн тоо 20-оос 200-д хүрч нэмэгдсэн. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 3 жил дараалан зохион байгуулсан. Улсын чанартай 3 тэмцээнд оролцож, спортын 1-р зэргийн 2, улсын медальт 2 тамирчинтай болсон амжилттай ажиллаж байна. “Эвт Шүр” ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Golden Sun Center буюу “Алтан Нар Төв” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдах үедээ кофе шоп, дартсын клуб, кашемирийн худалдаа гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж, үндсэн 2, цагийн 4 ажилтантайгаар ажлаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус компани 3 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлж, 2023 оны 11 сарын 27-нд “Golden Sun Fitness” клубээ нээсэн бөгөөд нийт дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2025 онд 10 ажилтантайгаар ажиллаж байсан бол Бид санхүүгийн хувьд хүнд нөхцөлд байгаа ч унаагүй, Харин өсөх, өөрчлөгдөх, илүү хүчтэй болсон. Тиймээс "Next Эвт шүр" бол зөвхөн эдийн засгийн сэргэлт биш — энэ бол баг, соёл, үйлчилгээ, үнэ цэнэ бүхний Next level юм. Бид 2026 онд "Эвт Шүр" ХХК-ийн үйл ажиллагааг тогтворжуулах, орлогоо нэмэгдүүлэх, зардлаа оновчтой болгох, багийн хүчийг шинэ төвшинд гаргаж, компанийн үнэ цэнийг өсгөх зорилготой.