Литиум Сенчури ХХК — cover

Литиум Сенчури ХХК

Уул уурхай

УлаанбаатарСБД Шангри-Ла95076668mendee.n@outlook.com

"Литиум Сенчури ХХК" нь дэлхийн ногоон шилжилтийн гол цөм болсон литиум болон аж үйлдвэрийн стратегийн чухал түүхий эд болох жоншны олборлолт, боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа жигдрүүлсэн, үндэсний уул уурхайн компани юм. Бид орчин үеийн уул уурхайн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, стандартын дагуу тогтвортой, тасралтгүй олборлолтыг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна. Өнөөдөр манай компани чанарын өндөр шаардлага хангасан стратегийн эрдэс баялгийг дотоодын болон олон улсын зах зээлд (экспортод) тогтвортой нийлүүлж, дэлхийн технологийн дэвшил, сэргээгдэх эрчим хүчний хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй найдвартай түнш юм. Бидний амжилтын үндэс нь хариуцлагатай уул уурхайн зарчим бөгөөд ажилтнуудынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, байгаль орчны нөхөн сэргээлтийг олон улсын жишгээр гүйцэтгэхээр ажиллаж байна. Алсын хараа Дэвшилтэт технологи, хариуцлагатай үйлдвэрлэлээр байгаль орчинд ээлтэй, ирээдүй хойчдоо үнэ цэнэ үлдээсэн "Дэлхийн технологийн дэвшил, ногоон эрчим хүчний ирээдүйг түүчээлэгч, хариуцлагатай уул уурхайн жишиг компани болох"-ыг зорино. Эрхэм зорилго "Олборлолтыг байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартын дагуу хариуцлагатайгаар олборлон боловсруулж, ажилтнуудынхаа аюулгүй байдал, орон нутгийн тогтвортой хөгжлийг ханган, улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмэр оруулахыг эрхэмлэнэ" Байгууллагын уриа Хөгжлийн цэнэг - Ирээдүйн үндэс Үнэт зүйлс Стратегийн түншлэл (Дэлхийн хөгжилд үнэ цэнэ нэмэх) Технологи, Инноваци (Олборлолтын дэвшилтэт шийдэл) Аюулгүй ажиллагаа (Хүн ба Байгаль орчны аюулгүй байдал) Салбар 1. Уул уурхай 2. Ажилтны тоо 150+

Компанийн давуу талууд

Тав тухтай тохилог орчинЦалин хөлс яг цагтаа бууж, НДШ-д ямар нэг өр төлбөргүй тул ажилчдын нийгмийн баталгаа 100%Та ур чадвартай ажиллаад л байвал бид цалин хөлсийг харамгүй нэмээд л байнаТаньд маш олон боломж нээлттэй байгаа

Нээлттэй ажлын байр (0)

Одоогоор идэвхтэй ажлын зар байхгүй байна.